LOADING...

Back To Top

 ДЭЛХИЙ ДАЯАР ЦЭВЭР УСНЫ АСУУДАЛ ТУЛГАМДАЖ БАЙНА
2026-09-15

ДЭЛХИЙ ДАЯАР ЦЭВЭР УСНЫ АСУУДАЛ ТУЛГАМДАЖ БАЙНА

Avatar photo By
  • 0

НҮБ-н Цөлжилтийн эсрэг конвенцын талуудын бага хурал COP17 Улаанбаатар хотод амжилттай болж өндөрлөсөн. Энэ үйл ажиллагааны 9 дэх өдөр Цэнхэр бүс дэх The Nature Conservancy байгаль хамгаалах олон улсын байгууллагын Монгол дах төлөөлөгчийн газрын павилонд Цэнгэг усны хамгааллын сэдвээр ОУ-н оролцогчдыг хамарсан панель хэлэлцүүлэг болов.

The Nature Conservancy байгууллага нь Хөвсгөл аймаг дэх цэвэр усны эко системийг хамгаалах төсөл дээр дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж буй юм. Энэ панел хэлэлцүүлэгт Хөвсгөл аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүх, МУЗГ-н харьяа Усны газрын дарга З.Батбаяр, The Nature Conservancy ОУБ-н төлөөлөл хадагтай Flavia Rocha Loures, MSC Coca Cola компанийн Гүйцэтгэх захирал Ц.Мягмаржав нар оролцлоо. Хэлэлцүүлгийн модератороор TNC байгууллагын Европ дах Биологийн олон янз байдлын газрын дарга Andras Krolopp ажиллав.

Панелист Хөвсгөл аймгийн ЗД-н орлогч Ц.Гансүх:  Улаан тайгаас эх авдаг болон бусад голууд нийлж Енисей мөрнийг үүсгэдэг, дэлхийн цэвэр усны томоохон эх үүсвэрийн нөөц. Энэ газар нутгийг тусгай хамгаалалтад авсан, нийт аймгийн газар нутгийн 30+ хувь тусгай хамгаалалтад байдаг.  50-р өргөргөөс хойшхи бүх газар нутгийг тусгай хэрэгцээнд авсан. Мөн аймгийн маань нийт нутгийн 32 хувийг ой эзэлдэг, энэ бүхнийг хамгаалж байгаа тул улсаас 108 тэрбумын татаас авдаг, ингэж байж хамгаалалтаа хийнэ. 3078 ширхэг усны эх үүсвэр тоологдсон, өмнөх тооллогоос 34 гол ширгэсэн нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл. Харин хүний үйл ажиллагаанаас болж Хөвсгөл нуурыг тойрсон 50 гаруй нүхэн жорлон байдаг, үүнийг зохицуулахын тулд эрдэм шинжилгээний хурал хийж Хөвсгөл нуурыг хамгаалах нэгдсэн цогц төлөвлөлт хийхээр шийдвэр гаргаж одоо аймгаас ажлын хэсэг гаргаж ажиллахаар болсон. Бид бүхэн TNC байгууллагатай хамтарч гол мөрний нэгдсэн мэдээллийн сангийн дата судалгааг тодорхойлж газрын мэдээллийн системд оруулсан, ингэснээр хамгаалалтын бүсэд цаашид газар олгохгүй болно.

Усны газрын дарга З.Батбаяр: Монголын цэвэр усны нөөцийн 70 хувь нь Хөвсгөл нуур юм. Усны тухай хууль шинэчлэн батлахаар ажиллаж байна. Усны хамгаалалт тал дээр илүү их зохицуулалт хэрэгтэй. Ус газар салшгүй холбоотой, УИХ гишүүн Л.Мөнхбаясгалан нарын гишүүд Усны тухай хуулийг өргөн барьж буй, энэ хуульд аль болох зохицуулалтыг илүү сайжруулах суурь зарчмуудаа тусгаж, нарийвчилан зохицуулахаар тусгасан байгаа.

THE NATURE CONSERVANCY байгууллагын төлөөлөл FLAVIA ROCHA LOURES: Халуун дотно хүлээж авч байгаа Монгол улсад баярлалаа, мөн Хөвсгөл аймгийн залуучуудын төлөөлөлд баярлалаа, та бүхэн эко клубээрээ маш сайхан үр дүнтэй ажил хийж байгаа юм байна.

Манай байгууллага түншлэлийн хэмжээнд ажилладаг, жишээ нь Колумбын ЗГ-т зөвлөн ажиллаж Усны тухай хуультай болгож байгаа. МУ-н хувьд ТХГН дээрх усны менежментэд хамтран ажиллаж байгаа. Усыг явцуу утгаар нь эдийн засаг-үйлдвэрлэлийн нөөц гэж харах нь биологийн олон янз байдлыг орхигдуулахад хүргэдэг. Тиймээс цөлжилтийг ихэсгэхгүйн тулд усны хамгаалалд анхаарах нь чухал.

Дэлхий даяар цэвэр усны асуудал тулгамдаж байна, тиймээс энэ удаагийн COP дээр өргөтгөсөн хуралдаанаараа авч үзэж хэлэлцэх байх. Усны ард олон биом яригдаж байдаг.

MCS Coca Cola Гүйцэтгэх захирал Л.Мягмаржав: 2008 оноос Амгаланд MCS хөрөнгө оруулалт хийж үйлдвэрлэлээс гарсан усаа дахин боловсруулж ашиглах урт хугацааны хөрөнгө оруулалт хийсэн. Хотжилт цэгцрээгүй ийм оронд бид шинээр үйлдвэржилт болон эко үйлдвэрлэл эрхлэх үйл ажиллаагааг эхлүүлсэн. Монгол улсад 1 литр ундааг үйлдвэрлэхэд 12 литр ус хэрэглэдэг бол манайх энэ төслийг хэрэгжүүлснээрээ 2 литрийг зарцуулдаг болсон, цаашид 1,7 литр болгож бууруулахаар зорьж байгаа.

Асуулт:

Нигери улсын иргэний төлөөлөл Шигэр Манзуши: Би FLAVIA-с асууя. Манай гарагаас хамгийн их цөлжилтөд орсон орон бол манайх, бас Сахарын орнууд. Чад нуур ашиглах боломж нь 5 дахин буурсан.

FLAVIA: Чад нуур үнэхээр багассан, энэ тал дээр тусгай төлөвлөлт арга хэмжээ авч ажиллана.

Оролцогч: Усны газрын дарга З.Батбаяр даргаас асууя, Усны татам яриад байдаг, гэтэл усан доторх экосистемийг ярихгүй байна, энэ тал дээр яах вэ, цаашид:

З.Батбаяр: Шинэ хуулиар усны намгархаг газар, балчигт газар гээд ангилж өгч байгаа, үүнийг дагаад хамгаалалтын бүсүүд бий болно. Үүнээс гадна Усан орчны бүсүүдийг ялгаж салгаж ажиллагана, жишээ нь Өгий нуур байгалийн үүднээс, УЦС-д мөн усан орчинг ашиглаж байна, иймээс энэ бүхнийг ялгаж салгаж хэмжээгээр нь татвар авахын тулд хуулиар ялгаж салгаж нарийн хуульчилна. Усны нөөцийн нэгдсэн менежментийг хэрэгжүүлнэ.

Энэ панель хэлэлцүүлгийн дараа

Завхан аймгийн ЗД Г.Өнөрбаяр, TNC Mongolia төлөөлөгчийн газрын захирал Галбадрах нар Ус хамгаалах талаар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурав.

Д.Галбадрах: Ус хамгаалах ажлуудыг маш яаралтай эхэлцгээе. МУ дараагийн COP хүртэл манлайлж ажиллая, Хөвсгөл аймгаас эхэлсэн ус хамгаалах ажил Завхан аймгаар манлайлан үргэлжилж байна.

Завхан аймгийн ЗД Г.Өнөрбаяр: Манай аймаг 600 гаруй гол, 300 гаруй нуруудтай, Хөвсгөл аймгийн дараах усны нөөцтэй аймаг. Энэ санамж бичгийн хэрэгжилтийн хүрээнд усны хамгаалалтын бүсүүдийг тогтоож ажиллана. TNC байгууллагатайгаа хамтарч байгаль дэлхийг шинээр бүтээх ажил хийнэ, 8 нуур цөөрөм хиймлээр хийж байгаа, хийсэн ажлаа дараа нь та бүхэнтэйгээ хуваалцаж ажиллах болно гэв.

Prev Post

Ч.БАТЗОРИГ: УРГАМЛЫН ТӨРӨЛ ЗҮЙЛ ЦӨӨРЧ, УРГАМЛАН БҮРХЭВЧ ЖИЛЭЭС ЖИЛД БАГАСАЖ…

Next Post

СУДЛААЧ Н.БАТСАЙХАН: ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТАГТ ДУРААРАА НЭВТЭРЧ БОЛОХГҮЙ

post-bars

Leave a Comment

Related post