Дэ Нэйче Консерванси (TNC) болон ХБНГУ-н Эдийн Засаг Хөгжлийн яамны дэргэдэх Legacy Landscapes Fund сангийн санхүүжилттэй хэрэгжиж буй “Өвлөгдөн үлдэх газар нутаг: Онон-Балжийн байгалийн цогцолборт газар” төсөл Хэнтий аймгийн Биндэр, Баян-Адарга, Дадал, Норовлин сум болон Дорнод аймгийн Баян-Уул суманд 2 дах жилдээ амжилттай хэрэгжиж байна.
Төслийн хүрээнд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Өвлөгдөн үлдэх газар нутаг сан (Legacy Landscapes Fund)-гийн Удирдах зөвлөлийн дарга болон бусад холбогдох төлөөлөгчид 2026 оны 6 дугаар сарын 14–28-ны өдрүүдэд Монгол Улсад ажлын айлчлал хийж байна.
Тус айлчлалын үеэр төлөөлөгчид 2026 оны 6 дугаар сарын 22–ны өдөр Хэнтий аймгийн Баян-Адарга суманд зочилж, тус зочид төлөөлөгчдийг сумын ИТХ-н дарга Г.Жамцзанги, ЗДТГ-н дарга С.Бат-Эрдэнэ нар хүлээн авч уулзав. Тус сангийн төлөөлөгчид төслийн хэрэгжилт, үр дүнтэй газар дээр нь танилцаж, Хамгаалах үнэт зүйлсийн нэг төрөл болох Түүх соёлын дурсгалт зүйл үзэж сонирхон, мөн Хүннү-Дуурлиг Байгалийн Нөөцийн Хамтын Менежментийн Нөхөрлөлийн дэргэдэх Нүүдлийн өв соёл, Экологийн боловсролын төвийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцлаа.
Энэ үеэр нутгийн иргэдийн байгууллагын үйл ажиллагаа, тэдний ололт амжилтын талаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцлээ.


