• July 2, 2026
  • admin
  • 0

      COP17 буюу НҮБ-н Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17-р бага хурал Улаанбаатар хотод 2026 оны 8 дугаар сарын 16-28-ны өдрүүдэд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болно. COP17 гэдэг нь The 17th session of the Conference of the Parties (COP17) – Талуудын бага Хуралын 17-р чуулган гэсэн утгатай. 1992 онд НҮБ-н Хүрээлэн буй орчин ба хөгжлийн хуралаар дэлхийн улс орнууд цөлжилтийн асуудлыг олон улсын хэмжээнд шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн. 1994 оны 6 дугаар сарын 17-нд UNCCD буюу United Nations Convention to Combat Desertification – НҮБ-н Цөлжилттэй тэмцэх тухай конвенцыг баталсан, 1996 оны 12 дугаар сарын 26-нд тус конвенц хүчин төгөлдөр болсон.
           Үүний өмнөх Цөлжилттэй тэмцэх НҮБ-ын конвенцын (UNCCD COP16) хурал 2024 оны 12-р сарын 2-ноос 13-ны хооронд Саудын Арабын Рияд хотод "Бидний газар нутаг. Бидний ирээдүй” уриатайгаар гол сэдвээ болгон хуралдсан. Ойрхи Дорнодод анх удаа зохион байгуулагдсан уг хурал нь ган гачгийн тэсвэр тэвчээрийг нэмэгдүүлэх, доройтсон ландшафтыг сэргээх дэлхийн хэмжээний шинэчилсэн амлалтыг тэмдэглэснээрээ гол үр дүн болсон.
             Монгол улсын санаачлагаар НҮБ-н Ерөнхий Ассамблейгаас 2026 оныг “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил” болгон зарласан. Уг шийдвэрийг 2022.03.15-нд дэлхий дахинд нүүдлийн мал аж ахуй болон бэлчээрийн салбарыг сурталчлах, бэлчээрийн тогтвортой менежментийг сайжруулах зорилготой баталсан. Олон улсын бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн жилийг НҮБ-н Хүнс хөдөө аж ахуйн байгууллагаас голлон хариуцан зохион байгуулж байгаа бөгөөд албан ёсны нээлт нь 2025.12.2-нд Итали улсын Ром хот дах НҮБ-н ХХААБ-н төв байранд болсон бол Монгол дах нээлт нь 2026.2.5-нд УБ хотод Чингэс хаан үндэсний музейд зохион байгуулагдсан.Энэ утгаараа энэ жилийн COP17 НҮБ-н Цөлжилтийн эсрэг конвенцын талуудын 17-р бага хурал нь Монгол улсад болж буй бөгөөд уг хуралын уриа нь “Эх байгалиа хамгаалая, Итгэл найдваа бадраая”  - “Restoring Land, Restoring Hope” гэсэн уриалгатай.
     Улаанбаатар COP17 талуудын бага хуралын Үндсэн сэдэв:
1. Гангийн эрсдлийг бууруулах
2. Газрын нөхөн сэргээлтийн санхүүжилтийг нэмэгдүүлэх
3. Хямрал тохиолдсоны дараа өндөр зардал гарган даван туулахын оронд урьдчилан сэргийлэх бэлэн байдлыг хангахад хөрөнгө оруулах
4. Мөн бэлчээрийн эдийн засаг, соёл, уур амьсгалын тогтолцоонд чухал ач холбогдолтой үнэт нөөц гэдгийг хүлээн зөвшөөрөх асуудал багтана.
      Хуралдаануудын хуваарь:
2026/8/24-. Газрын нөхөн сэргээлтийн санхүүжилт
2026/8/25. Гангийн эрсдэлд тэсвэрлэх урьдчилсан төлөвлөлт менежмент, усны ба газрын нэгдсэн менежмент, төлөвлөлт
2026/8/26. Бэлчээрийн экосистем, газар ашиглагчид, тэдний дуу хоолой/уугуул болон нутгийн иргэд, малчид, залуучууд, эмэгтэйчүүд/
2026/8/27. Газрын нөхөн сэргээлт ба хүсний систем.
          Дээрх хуралдаануудаар
1/газрын нөхөн сэргээлт,
2/гангийн эрсдэлд тэсвэртэй байдлыг нэмэгдүүлэх,
3/эрүүл экосистемийг хамгаалах үйлсэд шаардлагатай шийдэл, түншлэл, хөрөнгө оруулалтыг дэлхий нийтийн анхаарлын төвд авчрах зорилготой.
      COP 17 хуралын үйл ажиллагаа нь 2026 оны 8 дугаар сарын 17-28-ны хооронд Баянзүрх дүүргийн 36-р хороо буюу Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болох бөгөөд талуудын бага хурал зохион байгуулагдах орчныг цэнхэр, ногоон гэсэн хоёр бүсэд хуваасан.
o Цэнхэр бүс нь COP17 хурлын үндсэн талбар бөгөөд албан ёсны хэлэлцээ, дээд түвшний уулзалт, шийдвэр гаргах арга хэмжээ болно. Энэ бүсэд зөвхөн Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын итгэмжлэлтэй байгууллагуудын төлөөлөл нэвтрэх боломжтой.
o Ногоон бүс нь иргэд олон нийтэд чиглэсэн дипломат харилцаа, инновацын нээлттэй орон зай юм.
o Сайн дурын идэвхитэн сонгон шалгаруулж буй бөгөөд хурлын хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагаанд оролцож, зохион байгуулалт, мэдээлэл, чиглүүлэг, үйлчилгээний үйл явцад дэмжлэг үзүүлэх боломжтой.  

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *